Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2025 оны 07-р сарын 08
Эрдэнэт Сошиал

Цэвэрлэгч бүсгүй мужийн орон нутгийн сонгуульд ялжээ

Цэвэрлэгч бүсгүй мужийн орон нутгийн сонгуульд ялжээ
25 September

ОХУ-д орон нутгийн сонгууль болж өнгөрсөн. Костром мужийн Чухломскийн дүүргийн Повалихин тосгоны сонгуульд цэвэрлэгч бүсгүй олонхийн санал аван ялсан байна.

“Сонгогчийн олонхийн санал аван ялсан хэн ч гэсэн ялалтаа хүлээн зөвшөөрч мандат авах, эсвэл сонгуульт ажлаа хийхээс татгалзах эрхтэй” хэмээн Оросын Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Майя Гришина РИА Новости агентлагт хэллээ. Костромын сонгуулийн тухай хэвлэлүүд багагүй шуугисан бөгөөд эдгээр мэдээнд Майя Гришина тайлбар өгсөн байна.

Сонгуульд ялсан бүсгүй Повахилин тосгоны захиргаанд цэвэрлэгчээр ажилладаг бөгөөд сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь үнэн боловч ялах зорилго байгаагүй хэмээн хэвлэлд ярьжээ. Мөн тэрбээр бичиг цаасны ажил хийж үзээгүй, тосгоны дарга ямар үүрэг, хариуцлагатай талаар мэдэхгүй гэсэн байна.

"Сонгогчийн саналаар ялсан хүн мандатаа авах, мандатаасаа татгалзах гэсэн хувилбар бий. Ялагч хэн байх нь хууль зүйн хувьд асуудал биш. Хэрвээ олонхийн санал авсан ялагч мандатаасаа татгалзаж байгаа бол дахин сонгууль явуулах хуулийн зохицуулалттай” хэмээн Майя Гришина хэлсэн байна.

Холбоотой нийтлэл