Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж мал аж ахуйн салбарын өвөлжилтийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Орхон аймгийн 2020-2021 оны мал аж ахуйн салбарын өвөлжилтийн танилцуулгыг аймгийн Засаг даргын орлогч А.Түмэнжаргал танилцууллаа.
Энэ жил Баян-Өндөр, Жаргалант сумдын 1216 малчин, мал бүхий өрхөд 136.1 мянган толгой мал өвөлжих бол зэргэлдээ Булган, Сэлэнгэ аймгийн сумуудад манай аймгийн 265 өрхийн 51.9 мянган толгой мал өвөлжиж хаваржина.
Энэ жилийн хувьд бэлчээрийн га-ийн ургац өмнөх жилээс бага байсан хэдий ч нийт 8167 тонн байгалийн хадлан бэлтгэснээс 20 гаруй хувийг зарцуулаад байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19-р тогтоолоор аймаг сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 160 тонн өвс, 50 тонн тэжээл бүрдүүлсэн байна.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг хоёр аж ахуйн нэгжийг түшиглэн 500 тоннын махыг нөөцөлсөн. Үүнийг хаврын хэрэгцээнд зарцуулна гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн улсын нөөцийн өнжсөн өвснөөс манай аймагт хуваарилалт хийх хүсэлтийг ХААХҮЯ-д уламжиллаа.
Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас ...