Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2025 оны 07-р сарын 08
Улс ,төр

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны XII хурал боллоо

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны XII хурал боллоо
23 June

Аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлыг Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал удирдан явуулсан юм.

Сүүлийн үед улс орны хэмжээнд төдийгүй манай аймагт коронавируст цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч байна. Халдвар авсан иргэдийн биеийн байдал маш хурдан хүндэрч байгаа бөгөөд манай аймагт энэ халдвараас шалтгаалан гурван иргэн амь насаа алдсан. Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 233 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд 10, нэн хүнд 3 иргэн байна.

Цаашид халдвар авсан хүний тоо нэмэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хүндэрвэл БОЭТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжүүд хүрэлцээгүй болохыг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар биеийн байдлаар хүнд өвчтний амин чухал эрхтнүүдийг хянах, тэдгээрийн эмчилгээнд зориулагддаг аппарат, тоног төхөөрөмж БОЭТ-д 24 ширхэг байдгаас 17 нь ажиллагаатай байгаа. Тухайлбал, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, зүрх зогссон үед  зүрхний үйл ажиллагааг сэргээх цахилгаан тоног төхөөрөмж хүрэлцэхгүй болох эрсдэл ойрхон байгаа тул энэ удаагийн Засаг даргын зөвлөлийн хурлаар яаралтай шаардлагатай байгаа эдгээр тоног төхөөрөмжийг авах зардал 120 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн уг хурлаар “Орхон аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох журам”-ыг шинэчлэн батлах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдах Үйлдвэрлэл технологийн паркын газрын асуудлыг мөн хэлэлжлээ.

Холбоотой нийтлэл