Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгааны нээлт орон даяар цахимаар явагдсан бөгөөд 100 жилийн түүхтэй МАН болон МАХН албан ёсоор нэгдсэн сайхан мэдээгээр эхлүүллээ.
Монголын ард түмэн шударга ёсыг эрхэмлэгч, эв эеийг сахиулагч, аливаад төрөө түвшин авч явдаг МАН-ыг бүтнээр сонгохоо илэрхийлсээр байна. Сонгуулийн сурталчилгааны нээлтэнд Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлсэн үгэндээ “Сүх жанжины эхлүүлсэн МАН Сүхийн ялалтаар батжин, эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэх ёстой” хэмээн онцоллоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал залуусаа уриалан үг хэлсэнд олон ахмад нүд дүүрэн нулимстай алга ташиж сууна лээ.
Эх Монголын минь энэ цагийн хөгжилд түүчээлсэн 100 жилийн түүх бол МАН-ын түүх билээ. Задарсаныг засаглаж, ядарсаныг хайрладаг, бусдыг манлайлж, бусармагийн эсрэг шударга, тууштай зүтгэж буй Ухнаагийн Хүрэлсүхийг Монголчууд дэмжиж байгаа. Тэрээр сонгуулийн сурталчилгаагаа өнөөдөр эх орныхоо наран мандах зүгээс эхэлж, нар зөв тойрохоор хүлгийн жолоо заллаа.
Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас ...