Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2025 оны 07-р сарын 08
Улс ,төр

Зангарагтай даргын үг “загатнасан газар маажив”

Зангарагтай даргын үг “загатнасан газар маажив”
26 January

Шулуун шударга хүний хааяа хэлэх хатуу үг толгой руу ёстой л “ёонк” гэж буудаг шүү. Манай аймгийн удирдлагууд дунд хэлэх гэснээ хэлчихдэг, хэзээд нэг зангаараа байдаг дарга үзээд өгье гэвэл цөөхөн. Гарын хуруунд багтах ийм хүмүүсийн тэргүүнд Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Соёлчхүүг нэрлэнэ. Хүмүүс түүнийг хараад цэрвэдэг, муухай ааштай, ширүүн гэж дүгнэдэг. Яг тулаад харьцвал ёстой мужик гэмээр хүн дээ.

            Дарга хүн эрх мэдлээрээ далайлгадаг бус эгэл ардад тустай, энгийн даруу байх ёстой гэж би хувьдаа дүгнэдэг. Хэлэх гэснээ хэлж, хар буруу санахгүй шулуухан байх нь ч хэн хэндээ амар. За гэвэл ёогүй, харин чадахгүй бол түс тас байдаг ийм л чанар аймгийн Тамгын даргад бий. Түүнийг суудлаас нь буулгах гэсэн “бор шувуу” намын нөхдийнх нь дунд нэлээд ниссэн удаатай. Харин Тамгын газрын даргын албан тушаалд тохирох, зангарагтай хүн түүнээс өөр олдох уу гэвэл үгүй.

            Даваа гараг бүр болдог аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр Д.Соёлчхүү дарга ёстой л “загатнасан газар маажив” гэгчээр иргэдийг алгаа таштал нь хэдэн үг хэлэв. Тэрээр “Татварын хэлтсийн дарга аа! Та нар зүгээр болиорой, ажлаа хийж чадахгүй бол өгөөрэй. Татварын байцаагчид улсад татварын орлогоо төвлөрүүлэх үүрэгтэйгээс биш хэдэн татвар төлөгчдөө дарамтлах эрхгүй шүү. Та нар хуулийн хүрээнд ажиллаж, татварын орлогоо төвлөрүүл. Битгий хүмүүсийг дарамтлаад бай” гэв. Үнэндээ л Татварын байцаагчдын ёс зүй, харилцаа хандлагын талаар иргэд байнга гомдолтой явдаг. Татварын хэлтсийн дарга гэж “амьгүй албат” аятай хүн суудаг. Их ярьвал татвар төлөгчдийг загнах, дарамтлах энүүхэнд. Энэ байгууллагад шинэчлэл хэрэгтэй санагддаг. Энгийн иргэдийн дарамтлуулж, шахуулж байгаа нь ч байдаг л нэг үзэгдэл болсон мэт энэ байдлыг Тамгын газрын дарга тасхийтэл хэлчихлээ. Одоо Татварын хэлтэс шинэчлэл хийх байлгүй дээ.

Холбоотой нийтлэл