Бидний бахархалт хүмүүн, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэг 1952 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд малчин ардын гэрт мэндэлсэн билээ. Инженер, улс төрч мэргэжилтэй түүнийг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирал байсан гэдгээр нь андахгүй.
Тэр бол Монголын түүхэнд тэр дундаа уул уурхай, улс төрийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан хүн. Тэрээр 1998 оны УИХ-ын сонгуульд төрөлх Завхан нутгийнхаа 22 дугаар тойрогт нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Угийн буйртай, түшигтэй, ноён нуруутай түүнд Монголын төр итгэл хүлээлгэн, олон ч төсөл хөтөлбөр хариуцуулан ажиллуулсан билээ. Шагдарын Отгонбилэг 2001 оны 1 дүгээр сарын 14-нд Увс аймгийн Малчин суманд өвөлжилт хүндэрсэн ард түмэндээ туслахаар, албан үүргээ гүйцэтгэж яваад тэнгэрт дэвшсэн билээ.
Түүний хүү Отгонбилэгийн Содбилэг аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн, төрөлх Эрдэнэт хотоо зорин ирж, УИХ-д нэр дэвшин, хоёр ч удаа сонгогдон ажилласан гэдгийг та бид мэднэ. Сайн хүний түүх хөвөрч, үргэлжлэл тасардаггүй.
Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас ...